Монгол Соробан Танилцууга
soroban holboo banner
facebook

Монголын соробан сампингийн холбоо

Written by  Published in Монгол соробан холбоо Tuesday, 01 April 2014 16:04
Rate this item
(0 votes)

MSAs-logoМонголд соробан сампинг хүүхэд залууст сургах зорилгоор 2008 онд Монголын соробан сампингийн холбоо байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байна. Анх Соёл-Эрдэм сургуульд ажиллаж байсан Ямада багш, Канэтака багш нар Го-гийн холбоонд 2008 оны 5-р сард хүрэлцэн ирж, Го-гийн холбооны тэргүүн Д.Төмөрбаатартай ярилцан, Монголд соробан сампинг танилцуулан дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон юм. Тэр үеэс хойш Ямада багш Сакүра сургууль, 54-р сургууль, Наран сургуулийн сурагчдад соробан сампинг заан, монгол хүүхдүүдийг олон оронтой тоог цээжээр хурдан хугацаанд бодох аргад сургаж эхэлсэн билээ.

Монголын соробан сампингийн холбооны үйл ажиллагааг Японы Элчин сайдын яам, Жайкагийн Монгол дахь салбар, Монгол дахь Япончуудын холбоо дэмжин ажиллаж байна. Мөн түүнчлэн Монголын соробан сампингийн холбоо Японы соробангийн холбоотой хамтран ажиллаж эхлээд байгаа бөгөөд Японоос соробан сампинг тусламжаар авч эхлээд байна.

Монголын соробан сампингийн холбоо 2009 оны 5-р сард Монголын соробангийн анхдугаар олимпиадыг Японы Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан билээ. Монголын соробан сампингийн холбооны багш Т.Ундаръяа Японы соробангийн Яманака скүүл сургуульд суралцан соробангийн 3-р зэргийн шалгалт өгөн тэнцэж, батламж авсан билээ. Мөн түүнчлэн тус холбооны тэргүүн Д.Төмөрбаатар, багш Т.Ундаръяа нар 2011 оны 2-р сард Японы Саппоро хотод зочлон Олон улсын математик соробангийн холбооны Японы хорооны удирдлагуудтай уулзан, багшлах эрхийн сертификат хүлээн авсан байна.

Монголын соробан сампингийн холбооны дэргэдэх “Монгол соробан” дамжаа 2011 оны 5-р сараас 7-р сар хүртэл “Наран” сургууль дээр сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтанд “Наран” сургууль, “Эрэл” сургууль, 23, 33, 21, 2, 93-р сургуулийн сурагчид хамрагдан суралцаж, соробангийн 14-р кюү (зэрэг)-гийн болзлыг хангасан байна. Монголын соробан сампингийн холбооны урилгаар Японы соробангийн сургууль дамжааны холбооны дэд тэргүүн Яманака Коожи тэргүүтэй багш нар 2011 оны 7-р сарын 26-наас Монголд айлчлан монгол хүүхдүүд соробангаар хэрхэн хичээллэж байгааг үзэж сонирхоод, “сургалтын суурь маш зөв тавигдаж байна, монгол хүүхдүүд соробангаар хичээллэн өндөр амжилт гаргах чадвартай юм байна” гэсэн үнэлгээг өгсөн байна.

Монголын соробангийн холбоо цаашид соробангийн сургалт, арга зүйн талаар Японы байгууллагууд сургуулиудын тусламжийг аван үйл ажиллагаагаа улам чанаржуулахаар ажиллаж байна.

Read 926 times Last modified on Tuesday, 01 April 2014 16:16

Leave a comment

Дээш гүйлгэх
Доош гүйлгэх