Монгол Соробан Танилцууга
soroban holboo banner
facebook

"Монгол соробан"-гийн сурагчид шууд нэвтрүүлэгт оролцов.

Written by  Published in Мэдээ мэдээлэл Tuesday, 13 May 2014 21:05
Rate this item
(0 votes)

Монгол соробан

Монгол соробан төвийн 3 салбарын төлөөлөл болсон сурагч Энхжин, Учрал, Элбэрэл нар тус төвийн захирал багш Д.Баярсайханы хамтаар өчигдөр буюу 5-р сарын 12-ны өдрийн 14:30 цагаас Шинэ дэлхий телевизээр шууд явагддаг Өдрийн өнгө нэвтрүүлэгт оролцож соробангаар хэрхэн тоо боддогоо үзүүлэв. Нэвтрүүлгийг үзсэн олон үзэгчид, мөн түүнчлэн нэвтрүүлгийг хөтөлж байсан хөтлөгч сэтгүүлчид, телевизийнхэн манай сурагчдын цээжээр тоо бодох чадварыг гайхан магтаж байлаа. Манай сурагч 7 настай Учрал шууд нэвтрүүлэг дундуур "шууд" орж ирж, камерийн өмнүүр алхсаар суудалдаа очиж суун, бөөн "сенсаац" тарив.

Энэ нэвтрүүлэг ирэх пүрэв гариг буюу 5-р сарын 15-ны өдрийн 14 цаг орчмоос Шинэ дэлхий телевизээр давтах учир та бүхнийг үзэхийг урьж байна.

Монгол соробан

 

Read 438 times Last modified on Tuesday, 13 May 2014 21:44

Leave a comment

Дээш гүйлгэх
Доош гүйлгэх