Монгол Соробан Танилцууга
soroban holboo banner
facebook

Мэдээ мэдээлэл (5)

ЗУНЫ СУРГАЛТ

Written by Wednesday, 04 June 2014 17:30

Монголын соробангийн холбооны дэргэдэх “Монгол соробан” төвийн зуны сургалт эхэлж байна. Зуны сургалт хэд хэдэн ангитайгаар явагдаж байна. Үүнд:

  1. Даваа гаригаас Баасан гаригуудад өдөр бүр, нэг удаадаа 90 минутаар хичээллэх анги
  2. Даваа, лхагва, баасан гаригуудад өдөр бүр 180 минутаар хичээллэх анги
  3. 5-6 настнуудын анги

гэсэн ангиуд хичээллэж байна. Зуны сургалт нь ердийн буюу намар, өвөл, хавар сургуулийн хичээлийн үеэр явагддаг хагас жилийн хөтөлбөрийг “анхан, дунд шатыг нэгтгэсэн” байдлаар явуулдгаараа онцлогтой.
(Жич: Монгол соробан төвийн 3 салбарын ангиудын хичээлийн цаг, хөтөлбөр арай өөр байж болохыг анхаарна уу)

Бид аав ээж, сурагч багачуудыг хүлээж байна.

Лавлах утас: 95953734, 323734, 77052442, 99052442, 463524.

Хүүхдийнхээ оюун ухааныг хөгжүүлэн, тэсвэр хатуужилтай, анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлдэг чадвартай хүн болгоё гэвэл "Монгол соробан" сургалтын төвийг зориорой.

Соробангийн цээж тооцоолол Анзангаар хүүхэд багачуудын оюун ухааныг хөгжүүлэх, олон улсын хүүхдийн найрамдал нөхөрлөлд хувь нэмэр оруулах зорилготой "Олон улсын анзан(цээж тоо)-гийн тэмцээн Токио-2014" олимпиад энэ оны 7-р сарын 31-нд Токио хотын Шинжюкү дүүргийн Самрайзү төвд зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд Япон, Тайван, Солонгос, Малайз, Хонконгийн соробанчин хүүхдүүд оролцох юм. Хүүхдүүд хуваах, үржүүлэх, миторизангийн төрлөөр анзан бодож уралдах юм. Төрөл бүрт 40 бодлогыг 4 минутад бодно. Зөв бодсон бодлого бүрт нэг оноо авна.

Тайванд төвтэй Олон улсын Анзан-математикийн холбооноос зохион байгуулах энэ тэмцээнд "Монгол соробан" төвийн 30 орчим сурагчид оролцохоор бэлтгэж байна. Олон улсын Анзан-математикийн холбооны Удирдах зөвлөлийн хурлаар Монголын соробангийн холбооны тэргүүн Д.Төмөрбаатарыг Дэд тэргүүнээрээ сонгосноо саяхан мэдээлсэн байна.

Токиод болох олон улсын анзангийн олимпиадын дипломын загварыг танилцуулж байна.

Anzan_diplom

Монгол соробан

Монгол соробан төвийн 3 салбарын төлөөлөл болсон сурагч Энхжин, Учрал, Элбэрэл нар тус төвийн захирал багш Д.Баярсайханы хамтаар өчигдөр буюу 5-р сарын 12-ны өдрийн 14:30 цагаас Шинэ дэлхий телевизээр шууд явагддаг Өдрийн өнгө нэвтрүүлэгт оролцож соробангаар хэрхэн тоо боддогоо үзүүлэв. Нэвтрүүлгийг үзсэн олон үзэгчид, мөн түүнчлэн нэвтрүүлгийг хөтөлж байсан хөтлөгч сэтгүүлчид, телевизийнхэн манай сурагчдын цээжээр тоо бодох чадварыг гайхан магтаж байлаа. Манай сурагч 7 настай Учрал шууд нэвтрүүлэг дундуур "шууд" орж ирж, камерийн өмнүүр алхсаар суудалдаа очиж суун, бөөн "сенсаац" тарив.

Энэ нэвтрүүлэг ирэх пүрэв гариг буюу 5-р сарын 15-ны өдрийн 14 цаг орчмоос Шинэ дэлхий телевизээр давтах учир та бүхнийг үзэхийг урьж байна.

Монгол соробан

 

Ердийн сургалт 7 хоногт 2 удаа хичээллэдэг бол зуны сургалтаар 7 хоногт 5 удаа хичээллэнэ.

Ердийн сургалтаар 6 сар буюу хагас жилд үзэх хөтөлбөрийг 2 сарын хугацаанд буюу 6, 7-р саруудад үзэж дуусгана. Зуны сургалтанд суралцах хүсэлтэй хүүхэд их байдаг тул аль эрт албан ёсоор бүртгүүлсэн нь хичээл эхлэх цаг, гаригийн хувьд өөртөө илүү тохиромжтой ангид элсэх боломжтой тул яаралтай бүртгүүлнэ үү.

Зуны сургалт 6-р сарын эхнээс эхлэнэ.

Энэхүү аялал нь хөгжилтэй, сонирхолтой, танин мэдэхүйн чиглэлийн, хүүхдүүд өөрсдөө бүх зүйлд идэвхтэй оролцох (унаанд өөрсдөө мөнгөө төлөн сууж, гуанз ресторан дэлгүүрээс хоол ундаа өөрсдөө сонгон авч, диснейланд руу өөрсдөө явж очих, япон хүмүүстэй чөлөөтэй уулзаж ярилцах ... гэх мэт) өвөрмөц аялал

Сургалт-аяллын зорилго, явц:

  • Япон улсын хөгжил, соёл, зан заншил, хоол унд, хот суурингийн байдал зэрэгтэй танилцах. Хүүхдүүд өөрийн биеэр “харж, явж, оролцож, гайхаж бишрэн, тоглож наадаж, амталж үзэх ...” аялал юм
  • Хүүхдүүдийг аялалд бие даалган гудамж хотын хөдөлгөөнд оролцуулж, япон хүмүүстэй уулзуулж, нөхөрлүүлнэ. Аяллын явцад эх орон, ээж аавтайгаа өдөр бүр интернэтээр дамжин шууд харилцаж, фэйсбүүкээр аяллынхаа талаар өөрсдөө мэдээлнэ

Аяллын ерөнхий хөтөлбөр:

  • Токио хотоор аялна (Шинжюкү дүүргийн өндөр барилгуудын хорооолол, Шибүяагийн уулзвар, Эн-Эйч-Кэй телевиз, үнэнч нохой Хачикогийн хөшөө, Үэно дүүрэг ... гэх мэт газрууд)
  • Токиогийн диснейландад тоглож, Үэногийн амьтны хүрээлэн үзнэ
  • Ибараки мужийн Кога хот дахь “Яманака скүүл” соробангийн сургуулиар зочилж соробангийн түргэвчилсэн сургалтанд хамрагдан япон хүүхдүүдтэй уулзалт хийнэ
  • Шинагавагийн усны амьтны хүрээлэн (аквариум) -д очиж, дельфины тоглолт үзнэ

Байр, унаа:

  • Токиогийн Шинжюкүд РКК холбооны буудал, Үэногийн Кангэцүсо зочид буудалд, Ибараки мужид “Яманака скүүл” сургуулийн байранд тус тус байрлана
  • Унааны хувьд цахилгаан тэрэг, метрогоор явна. Ибараки мужид аялах үед Яманака скүүл сургуулийн унаагаар үйлчлүүлнэ. (Хэрвээ далай руу аялах боломж гарвал Цүкүба хотын багш нар унаагаар үйлчилнэ). Япон руу МИАТ-ын шууд нислэгээр явна.

СУРГАЛТ-АЯЛАЛ болон 7-р сарын сүүлээр Токио хотноо болох СОРОБАНГИЙН ОЛОН УЛСЫН ОЛИМПИАД-ад Монгол соробан төвийн хүүхдүүд оролцох боломжтой. (Олон улсын олимпиадад тусгай шалгуураар оролцоно)

Сургалт-аяллыг одоогийн байдлаар 2 удаа:

  1. 6-р сарын эхээр (6-р сарын 4-9 юм уу, 6-11-ний өдрүүдэд 6 өдөр 5 хоногоор)
  2. 7-р сарын дундуур (7-р сарын 10-15-ны өдрүүдэд 6 өдөр 5 хоногоор) хийхээр төлөвлөж байна.

Сургалт-аялалд хүүхдүүдээ оролцуулах хүсэлтэй эцэг эхчүүд Д.Төмөрбаатар багш
(Утас: 99118960, Төмөрбаатар багш өөрөө хүүхдүүдийг хариуцаж авч явна)-аас төлбөр болон бусад тодорхой зүйлийг лавлаж, бүртгүүлнэ үү.

Дээш гүйлгэх
Доош гүйлгэх