Энэхүү аялал нь хөгжилтэй, сонирхолтой, танин мэдэхүйн чиглэлийн, хүүхдүүд өөрсдөө бүх зүйлд идэвхтэй оролцох (унаанд өөрсдөө мөнгөө төлөн сууж, гуанз ресторан дэлгүүрээс хоол ундаа өөрсдөө сонгон авч, диснейланд руу өөрсдөө явж очих, япон хүмүүстэй чөлөөтэй уулзаж ярилцах ... гэх мэт) өвөрмөц аялал
Сургалт-аяллын зорилго, явц:
- Япон улсын хөгжил, соёл, зан заншил, хоол унд, хот суурингийн байдал зэрэгтэй танилцах. Хүүхдүүд өөрийн биеэр “харж, явж, оролцож, гайхаж бишрэн, тоглож наадаж, амталж үзэх ...” аялал юм
- Хүүхдүүдийг аялалд бие даалган гудамж хотын хөдөлгөөнд оролцуулж, япон хүмүүстэй уулзуулж, нөхөрлүүлнэ. Аяллын явцад эх орон, ээж аавтайгаа өдөр бүр интернэтээр дамжин шууд харилцаж, фэйсбүүкээр аяллынхаа талаар өөрсдөө мэдээлнэ
Аяллын ерөнхий хөтөлбөр:
- Токио хотоор аялна (Шинжюкү дүүргийн өндөр барилгуудын хорооолол, Шибүяагийн уулзвар, Эн-Эйч-Кэй телевиз, үнэнч нохой Хачикогийн хөшөө, Үэно дүүрэг ... гэх мэт газрууд)
- Токиогийн диснейландад тоглож, Үэногийн амьтны хүрээлэн үзнэ
- Ибараки мужийн Кога хот дахь “Яманака скүүл” соробангийн сургуулиар зочилж соробангийн түргэвчилсэн сургалтанд хамрагдан япон хүүхдүүдтэй уулзалт хийнэ
- Шинагавагийн усны амьтны хүрээлэн (аквариум) -д очиж, дельфины тоглолт үзнэ
Байр, унаа:
- Токиогийн Шинжюкүд РКК холбооны буудал, Үэногийн Кангэцүсо зочид буудалд, Ибараки мужид “Яманака скүүл” сургуулийн байранд тус тус байрлана
- Унааны хувьд цахилгаан тэрэг, метрогоор явна. Ибараки мужид аялах үед Яманака скүүл сургуулийн унаагаар үйлчлүүлнэ. (Хэрвээ далай руу аялах боломж гарвал Цүкүба хотын багш нар унаагаар үйлчилнэ). Япон руу МИАТ-ын шууд нислэгээр явна.
СУРГАЛТ-АЯЛАЛ болон 7-р сарын сүүлээр Токио хотноо болох СОРОБАНГИЙН ОЛОН УЛСЫН ОЛИМПИАД-ад Монгол соробан төвийн хүүхдүүд оролцох боломжтой. (Олон улсын олимпиадад тусгай шалгуураар оролцоно)
Сургалт-аяллыг одоогийн байдлаар 2 удаа:
- 6-р сарын эхээр (6-р сарын 4-9 юм уу, 6-11-ний өдрүүдэд 6 өдөр 5 хоногоор)
- 7-р сарын дундуур (7-р сарын 10-15-ны өдрүүдэд 6 өдөр 5 хоногоор) хийхээр төлөвлөж байна.
Сургалт-аялалд хүүхдүүдээ оролцуулах хүсэлтэй эцэг эхчүүд Д.Төмөрбаатар багш
(Утас: 99118960, Төмөрбаатар багш өөрөө хүүхдүүдийг хариуцаж авч явна)-аас төлбөр болон бусад тодорхой зүйлийг лавлаж, бүртгүүлнэ үү.