Print this page

2012 оны сургалт-аялалын 1 дүгээр ээлж

Written by  Published in Сургалт - Аялал Monday, 31 March 2014 00:46
Rate this item
(0 votes)

“Монгол соробан” төвийн 9-13 насны 4 сурагчид (Б.Гүен, Э.Гантүшиг, А.Билгүүдэй, А.Хүслэн) 2012 оны 6-р сарын 13-наас 20-ны хооронд Японд зорчиж, соробангийн сургалт-аялал хийв.

Сурагчдыг Монголын соробан сампингийн холбооны тэргүүн Д.Төмөрбаатар удирдан авч явав. Сургалт аялал дараах хөтөлбөрөөр явагдлаа. Үүнд:

  1. Ибараки мужийн Кога хотын соробангийн “Яманака скүүл” сургуульд соробангийн сургалтанд хамрагдан, шалгалт өгч соробангийн зэргийн диплом хүлээн авав.
  2. Токио хотоор аялан, Үэногийн амьтны хүрээлэнг үзэж сонирхов. Мөн Токиогийн Диснейландаар аялав.
  3. Ибараки мужаар аялан, Сайтамагийн далайн амьтны хүрээлэнг үзэж сонирхон, тутрагын талбайгаар орон, цагаан будааг хэрхэн ургуулж арчилдаг талаар сонирхов.
  4. Ибараки мужийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзан, Японы соробангийн холбооны тэргүүн Морита Эцүогийн хамтаар Ибараки мужийн радиогийн шууд нэвтрүүлэгт оролцов. Кога хотын 6-р бага сургуульд зочлон, япон хүүхдүүдийн хичээл хийж буй байдлыг сонирхон үзэж япон хүүхдүүдтэй тоглож наадан, сургуулийн үдийн хоол хамт идэв. Манай сурагчид япон найз нартаа шагайгаар хэрхэн тоглохыг зааж өгөн, тэдэнтэй гар барилдаанаар хүчээ сорив

“Монгол соробан” сургалтын төвийн багш сурагчид энэ удаагийн сургалт-аялалыг зохион байгуулан манай сурагчдыг хүлээн авч бүхий л талаар тусалж дэмжсэн “Яманака скүүл” сургуулийн багш Тошиаки, Кэйко, Такэши нар болон ялангуяа захирал Яманака Коожи багшид чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.


travel1-pic3.jpgtravel1-pic1.jpgtravel1-pic7.jpgtravel1-pic4.jpgtravel1-pic9.jpgtravel1-pic10.jpgtravel1-pic2.jpgtravel1-pic6.jpgtravel1-pic5.jpgtravel1-pic8.jpg


AdmirorGallery 4.5.0, author/s Vasiljevski & Kekeljevic.
Read 217 times Last modified on Tuesday, 01 April 2014 23:54
P.Byambabayar

Latest from P.Byambabayar

Related items