Манай сурагчид энэ зун уламжлал ёсоороо 2 ээлжээр Японд сургалт аялалд яваад ирлээ.
Спортын ордны дэргэдэх шинэ салбарын 6 охин 7-рсарын 31-нээс 8-р сарын 5-ны хооронд Японы Ибараки мужийн Кога хотод соробангийн сургалтанд хамрагдан, Японы соробангийн түвшин тогтоох холбооны шалгалт өгч, анзан буюу цээж тоогоор Б.Тэнүүн (14 настай) 2-р кюү буюу зэргийн, М.Номин-Эрдэнэ (13 нас) 3-р зэргийн, А.Алтаншагай (10 нас) 3-р зэргийн, Э.Гандолгион (13 нас) 3 зэргийн, З.Анужин (10 нас) 6-р зэргийн, О.Халиун (10) 6-р зэргийн болзлыг хангаж гэрчилгээ авлаа.
Мөн түүнчлэн эдгээр сурагчид Соробангийн сургалтанд хамрагдсан гэрчилгээ, соробангийн ерөнхий шалгалтанд тэнцсэн 4-6-р зэргийн гэрчилгээ тус тус хүртсэн билээ. Япон багш нар анзангийн 2-р зэрэг биелүүлсэн Б.Тэнүүний амжилтыг өндрөөр үнэлсэн юм.
Сурагчид маань уламжлал ёсоороо Диснейландад аялан, Токио хотын Үэногийн амьтны хүрээлэнг үзэж сонирхов.
“Монгол соробан” сургалтын төвийн сурагчдын төлөөлөл болох Г.Идэрбат, Г.Амарсанаа, Д.Үржинбадам, А.Алтанзул, З.Номунбилэг, А.Жангар нар Монголын соробан сампингийн холбооны тэргүүн Д.Төмөрбаатарын хамтаар 6-р сарын 10-наас 15-ны хооронд Япон улсыг зорин, уламжлалт сургалт аялалд оролцоод ирлээ.
Энэ удаагийн аялал нь далайн эргээр зугаалах, дельфины тоглолт үзэх зэрэг өмнөх аялалуудад байгаагүй хөтөлбөрөөр явагдсан юм. Энэ удаагийн аялалаар хүүхдүүд аав ээж, найз нөхөдтэйгээ шууд фэйсбүүкээр холбогдон, үдэш бүр аяллынхаа зургийг фэйсбүүкт тавих зэргээр Монгол оронтойгоо, аав ээжтэйгээ байнга холбогдож явсан билээ.
“Монгол соробан” төвийн 6 эмэгтэй сурагч (Б.Хонгорзул, Г.Тогтуун, Ч.Анужин, Б.Анужин, М.Хатанзаяа, У.Тайванжаргал) 2012 оны 7-р сарын 9-нөөс 16-ны хооронд Японд зорчиж, соробангийн сургалт-аялал хийгээд ирлээ.
Сурагчдыг Монгол соробан сургалтын төвийн багш Т.Ундаръяа удирдан авч явав. Сургалт аялал дараах хөтөлбөрөөр явагдлаа. Үүнд:
“Монгол соробан” төвийн 9-13 насны 4 сурагчид (Б.Гүен, Э.Гантүшиг, А.Билгүүдэй, А.Хүслэн) 2012 оны 6-р сарын 13-наас 20-ны хооронд Японд зорчиж, соробангийн сургалт-аялал хийв.
Сурагчдыг Монголын соробан сампингийн холбооны тэргүүн Д.Төмөрбаатар удирдан авч явав. Сургалт аялал дараах хөтөлбөрөөр явагдлаа. Үүнд:
“Монгол соробан” сургалтын төвийн багш сурагчид энэ удаагийн сургалт-аялалыг зохион байгуулан манай сурагчдыг хүлээн авч бүхий л талаар тусалж дэмжсэн “Яманака скүүл” сургуулийн багш Тошиаки, Кэйко, Такэши нар болон ялангуяа захирал Яманака Коожи багшид чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.