“Монгол соробан” төвийн 6 эмэгтэй сурагч (Б.Хонгорзул, Г.Тогтуун, Ч.Анужин, Б.Анужин, М.Хатанзаяа, У.Тайванжаргал) 2012 оны 7-р сарын 9-нөөс 16-ны хооронд Японд зорчиж, соробангийн сургалт-аялал хийгээд ирлээ.
Сурагчдыг Монгол соробан сургалтын төвийн багш Т.Ундаръяа удирдан авч явав. Сургалт аялал дараах хөтөлбөрөөр явагдлаа. Үүнд:
- Ибараки мужийн Кога хотын соробангийн “Яманака скүүл” сургуульд соробангийн сургалтанд хамрагдан, шалгалт өгч соробангийн зэргийн диплом хүлээн авав.
- Токио хотоор аялан, Үэногийн амьтны хүрээлэнг үзэж сонирхов. Мөн түүнчлэн Токиогийн Диснейландаар аялав.
- Ибараки мужийн телевиз, Васэ сэтгүүлд ярилцлага өгөв. Ибараки мужийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзан, Японы соробангийн холбооны тэргүүн Морита Эцүогийн хамтаар Ибараки мужийн радиогийн шууд нэвтрүүлэгт оролцов.
- Кога хотын 6-р бага сургуульд зочлон, япон хүүхдүүдийн хичээл хийж буй байдлыг сонирхон үзэж япон хүүхдүүдтэй тоглож наадан, сургуулийн үдийн хоол хамт идэв.