“Монгол соробан” сургалтын төвийн сурагчдын төлөөлөл болох Г.Идэрбат, Г.Амарсанаа, Д.Үржинбадам, А.Алтанзул, З.Номунбилэг, А.Жангар нар Монголын соробан сампингийн холбооны тэргүүн Д.Төмөрбаатарын хамтаар 6-р сарын 10-наас 15-ны хооронд Япон улсыг зорин, уламжлалт сургалт аялалд оролцоод ирлээ.
Энэ удаагийн аялал нь далайн эргээр зугаалах, дельфины тоглолт үзэх зэрэг өмнөх аялалуудад байгаагүй хөтөлбөрөөр явагдсан юм. Энэ удаагийн аялалаар хүүхдүүд аав ээж, найз нөхөдтэйгээ шууд фэйсбүүкээр холбогдон, үдэш бүр аяллынхаа зургийг фэйсбүүкт тавих зэргээр Монгол оронтойгоо, аав ээжтэйгээ байнга холбогдож явсан билээ.