Манай сурагчид энэ зун уламжлал ёсоороо 2 ээлжээр Японд сургалт аялалд яваад ирлээ.
Спортын ордны дэргэдэх шинэ салбарын 6 охин 7-рсарын 31-нээс 8-р сарын 5-ны хооронд Японы Ибараки мужийн Кога хотод соробангийн сургалтанд хамрагдан, Японы соробангийн түвшин тогтоох холбооны шалгалт өгч, анзан буюу цээж тоогоор Б.Тэнүүн (14 настай) 2-р кюү буюу зэргийн, М.Номин-Эрдэнэ (13 нас) 3-р зэргийн, А.Алтаншагай (10 нас) 3-р зэргийн, Э.Гандолгион (13 нас) 3 зэргийн, З.Анужин (10 нас) 6-р зэргийн, О.Халиун (10) 6-р зэргийн болзлыг хангаж гэрчилгээ авлаа.
Мөн түүнчлэн эдгээр сурагчид Соробангийн сургалтанд хамрагдсан гэрчилгээ, соробангийн ерөнхий шалгалтанд тэнцсэн 4-6-р зэргийн гэрчилгээ тус тус хүртсэн билээ. Япон багш нар анзангийн 2-р зэрэг биелүүлсэн Б.Тэнүүний амжилтыг өндрөөр үнэлсэн юм.
Сурагчид маань уламжлал ёсоороо Диснейландад аялан, Токио хотын Үэногийн амьтны хүрээлэнг үзэж сонирхов.