”Монгол соробан” сургалтын төв нь 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 5-16 насны хүүхдүүдэд япон сампин соробангаар нэмэх, хасах, үржүүлэх, хуваах үйлдлийн тоо бодуулах, анзан буюу соробангийн дүрмээр цээжээр бодож сургах сургалтыг Япон стандартын дагуу явуулж байна.
Манай төвийн сургалтанд хамрагдан япон сампин соробангаар тууштай, зөв хичээллэсэн хүүхэд олон оронтой тоог богино хугацаанд цээжээр нэмж, хасч, хувааж, үржүүлж чаддаг болохоос гадна анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж сурна, тоо бодох чадвар нь эрс дээшилж, ой тогтоолт нь сайжирна, тэвчээртэй, тайван дөлгөөн зан чанартай болж, “сууж” сурна.
МОНГОЛ СОРОБАН төвийн сургалт
МОНГОЛ СОРОБАН төвийн хичээлийн товч агуулга
Тус төвийн сургалтын хөтөлбөрийг зөвлөх багш Яманака Коожигийн удирдлагаар Монголын соробангийн холбоонд боловсруулсан бөгөөд Японы соробангийн чадварын түвшин тогтоох холбооноос нягтлан баталгаажуулсан болно.
Тус төвд суралцагч хүүхдүүд анхан, дунд, гүнзгий, дээд гэсэн 4 шатанд суралцаж, соробангийн сургалтын үндсэн хөтөлбөрийг дуусгана. Үндсэн хөтөлбөрийн дараа үргэлжлүүлэн Нэмэлт хөтөлбөрт суралцах боломжтой.
Суралцагчдад тухайн шатыг дуусгах бүрт эзэмшсэн кюү, дан-д нь тохирох гэрчилгээ олгоно.
МОНГОЛ СОРОБАН төвийн багш нар
“Монгол соробан” төвд Японы соробангийн чадварын түвшин тогтоох холбооны 1-2 дугаар кюү, 1-2 дугаар дан-гийн шаардлага хангасан багшлах сертификаттай багш нар ажиллаж байна
МОНГОЛ СОРОБАН төвийн гадаад харилцаа
”Монгол соробан” сургалтын төв нь Японы соробангийн холбоо, Японы соробангийн сургуулиудын холбоо, Японы соробангийн чадварын түвшин тогтоох холбоо, Китазава жюкү, Яманака скүүл, Абакас стажио зэрэг Японы соробангийн холбоо, сургууль дамжаа, төвүүдтэй байнгын харилцаатай ажиллаж байна.