Манай сурагчид энэ зун уламжлал ёсоороо 2 ээлжээр Японд сургалт аялалд яваад ирл ...
“Монгол соробан” төвийн зөвлөх Д.Төмөрбаатар дэлхийн 30 гаруй оронд соробан за ...
“Монгол соробан” сургалтын төв 3 газар сургалтаа явуулж байна. Улаа ...
Монгол соробаны сургалтын төвийн вэб сайт шинэчилэгдлээ. Тавтай морилон саатна у ...
Жил бүрийн 11-р сард Монголын соробангийн холбоо, Японы улсын Элчин сайдын яамта ...
Монголд соробан сампинг хүүхэд залууст сургах зорилгоор 2008 онд Монголын сороба ...
Монголын соробангийн холбооны дэргэдэх “Монгол соробан” төвийн зуны сургалт эхэл ...
Монголын Япон Судлалын Нийгэмлэгийн
2011 оны эрдэм шинжилгээний бага хурал
...
Монголын соробангийн холбооны дэргэдэх “Монгол соробан” төвийн зуны сургалт эхэлж байна. Зуны сургалт хэд хэдэн ангитайгаар явагдаж байна. Үүнд:
гэсэн ангиуд хичээллэж байна. Зуны сургалт нь ердийн буюу намар, өвөл, хавар сургуулийн хичээлийн үеэр явагддаг хагас жилийн хөтөлбөрийг “анхан, дунд шатыг нэгтгэсэн” байдлаар явуулдгаараа онцлогтой.
(Жич: Монгол соробан төвийн 3 салбарын ангиудын хичээлийн цаг, хөтөлбөр арай өөр байж болохыг анхаарна уу)
Бид аав ээж, сурагч багачуудыг хүлээж байна.
Лавлах утас: 95953734, 323734, 77052442, 99052442, 463524.
Хүүхдийнхээ оюун ухааныг хөгжүүлэн, тэсвэр хатуужилтай, анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлдэг чадвартай хүн болгоё гэвэл "Монгол соробан" сургалтын төвийг зориорой.
Соробангийн цээж тооцоолол Анзангаар хүүхэд багачуудын оюун ухааныг хөгжүүлэх, олон улсын хүүхдийн найрамдал нөхөрлөлд хувь нэмэр оруулах зорилготой "Олон улсын анзан(цээж тоо)-гийн тэмцээн Токио-2014" олимпиад энэ оны 7-р сарын 31-нд Токио хотын Шинжюкү дүүргийн Самрайзү төвд зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд Япон, Тайван, Солонгос, Малайз, Хонконгийн соробанчин хүүхдүүд оролцох юм. Хүүхдүүд хуваах, үржүүлэх, миторизангийн төрлөөр анзан бодож уралдах юм. Төрөл бүрт 40 бодлогыг 4 минутад бодно. Зөв бодсон бодлого бүрт нэг оноо авна.
Тайванд төвтэй Олон улсын Анзан-математикийн холбооноос зохион байгуулах энэ тэмцээнд "Монгол соробан" төвийн 30 орчим сурагчид оролцохоор бэлтгэж байна. Олон улсын Анзан-математикийн холбооны Удирдах зөвлөлийн хурлаар Монголын соробангийн холбооны тэргүүн Д.Төмөрбаатарыг Дэд тэргүүнээрээ сонгосноо саяхан мэдээлсэн байна.
Токиод болох олон улсын анзангийн олимпиадын дипломын загварыг танилцуулж байна.
Монгол соробан төвийн 3 салбарын төлөөлөл болсон сурагч Энхжин, Учрал, Элбэрэл нар тус төвийн захирал багш Д.Баярсайханы хамтаар өчигдөр буюу 5-р сарын 12-ны өдрийн 14:30 цагаас Шинэ дэлхий телевизээр шууд явагддаг Өдрийн өнгө нэвтрүүлэгт оролцож соробангаар хэрхэн тоо боддогоо үзүүлэв. Нэвтрүүлгийг үзсэн олон үзэгчид, мөн түүнчлэн нэвтрүүлгийг хөтөлж байсан хөтлөгч сэтгүүлчид, телевизийнхэн манай сурагчдын цээжээр тоо бодох чадварыг гайхан магтаж байлаа. Манай сурагч 7 настай Учрал шууд нэвтрүүлэг дундуур "шууд" орж ирж, камерийн өмнүүр алхсаар суудалдаа очиж суун, бөөн "сенсаац" тарив.
Энэ нэвтрүүлэг ирэх пүрэв гариг буюу 5-р сарын 15-ны өдрийн 14 цаг орчмоос Шинэ дэлхий телевизээр давтах учир та бүхнийг үзэхийг урьж байна.
Эрдэм шинжилгээний бага хурлын тусгай илтгэлийг МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийн багш, доктор С.Долгор “Японы боловсрол дахь хэлний асуудалд”, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, доктор Ц.Пүрэвсүрэн “Японы боловсролын агуулга” сэдвээр тус тус илтгэв.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Э.Пүрэвжав “Монголын Нууц Товчоон судлалд Шигэо Озавагийн оруулсан хувь нэмэр”, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Б.Сэржав “Япон улсын хүний хөгжлийн бодлогын уламжлал шинэчлэлийн асуудал (Ёс суртахууны сургалтын жишээгээр)”, МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийн багш, доктор С.Баттулга “Япон дахь этникийн боловсролын чиг хандлага”, Соёл Эрдэм дээд сургуулийн багш, доктор А.Дэлгэрмаа “Хэлцийг орчуулах арга, зарчмын тухай (Япон, монгол хэлний жишээн дээр)”, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, магистр М.Болормаа “Японы “жюкү” буюу хичээлээс гадуурх сургалтын тухай”, Монголын сорабан сампингийн холбооны багш Т.Ундаръяа “Соробан гэж юу вэ” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Монголын Япон Судлалын Нийгэмлэгээс зохион байгуулж буй энэхүү дөрөв дэх удаагийн эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэд судлаачид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэлэлцүүлэг явуулсан нь ач холбогдолтой боллоо. Тус хурлын материалыг эмхэтгэж уншигчдын хүртээл болгох юм.
Уг хуралд МССХолбооны багш Т.Ундаръяа “Соробан гэж юу вэ” гэсэн танилцуулга илтгэлийг тавьсан бөгөөд энэхүү илтгэлийг та бүхэнд толилуулъя.
Англи хэлээр сампинг абакас гэж нэрлэдэг гэж дээр дурдсан. Энэ нэрийн уг гарвалыг хөөвөл, Эртний Грекэд Нийтийн тооллоос өмнөх IV зууны үеэс тавиур дүүргэсэн элсэн дээр тоо бичиж боддог байснаа, сүүлдээ, хавтгай зүйл дээр чулуу зэрэгцүүлэн тавьж тоо боддог болсноос энэхүү абакас буюу “тоо бодох хавтан, хөлөг” гэсэн нэр үүссэн ажээ.
Хятадын суаньпангийн хувьд, хэдийгээр Нийтийн тооллын 190 оны орчимд суаньпангаар тоо бодож байсан гэсэн мэдээ зарим түүхийн сурвалжид тэмдэглэгдсэн гэгддэг боловч орчин үеийн хятад суаньпан XII зууны үед үүсч бий болсон байна.
Харин Оросын счёты нь XV – XVI зууны үед үүссэн бөгөөд энэ нэр нь “тоолох, тооцоо бодох” гэсэн утгатай орос хэлний үйл үгээс үүссэн нэр үг юм.
Ердийн сургалт 7 хоногт 2 удаа хичээллэдэг бол зуны сургалтаар 7 хоногт 5 удаа хичээллэнэ.
Ердийн сургалтаар 6 сар буюу хагас жилд үзэх хөтөлбөрийг 2 сарын хугацаанд буюу 6, 7-р саруудад үзэж дуусгана. Зуны сургалтанд суралцах хүсэлтэй хүүхэд их байдаг тул аль эрт албан ёсоор бүртгүүлсэн нь хичээл эхлэх цаг, гаригийн хувьд өөртөө илүү тохиромжтой ангид элсэх боломжтой тул яаралтай бүртгүүлнэ үү.
Зуны сургалт 6-р сарын эхнээс эхлэнэ.
Энэхүү аялал нь хөгжилтэй, сонирхолтой, танин мэдэхүйн чиглэлийн, хүүхдүүд өөрсдөө бүх зүйлд идэвхтэй оролцох (унаанд өөрсдөө мөнгөө төлөн сууж, гуанз ресторан дэлгүүрээс хоол ундаа өөрсдөө сонгон авч, диснейланд руу өөрсдөө явж очих, япон хүмүүстэй чөлөөтэй уулзаж ярилцах ... гэх мэт) өвөрмөц аялал
Сургалт-аяллын зорилго, явц:
Аяллын ерөнхий хөтөлбөр:
Байр, унаа:
СУРГАЛТ-АЯЛАЛ болон 7-р сарын сүүлээр Токио хотноо болох СОРОБАНГИЙН ОЛОН УЛСЫН ОЛИМПИАД-ад Монгол соробан төвийн хүүхдүүд оролцох боломжтой. (Олон улсын олимпиадад тусгай шалгуураар оролцоно)
Сургалт-аяллыг одоогийн байдлаар 2 удаа:
Сургалт-аялалд хүүхдүүдээ оролцуулах хүсэлтэй эцэг эхчүүд Д.Төмөрбаатар багш
(Утас: 99118960, Төмөрбаатар багш өөрөө хүүхдүүдийг хариуцаж авч явна)-аас төлбөр болон бусад тодорхой зүйлийг лавлаж, бүртгүүлнэ үү.
Соробан гэдэг бол монголчууды бидний хэлж заншсан сампин бөгөөд бөөрөнхий эрхийг нь нааш цааш болгон тоо боддог хэрэгсэл билээ.
Таван зуу орчим жилийн түүхийнхээ явцад Японы соробан нь тооцоолон бодох, цээжээр бодох чадварыг суулгах, тооны мэдрэмжийг сайжруулах гэх мэтээр хүний оюун ухааны хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэх “тооцоолон бодох соёл” болтлоо хөгжин өөрчлөгдөж иржээ.
Монголчууд бидний хэлж заншаад байгаа сампин гэдэг нэр нь хятад хэлний суаньпан (“тоо бодох хавтан” гэсэн утгатай) гэдэг нэр бөгөөд япон хэлэнд ч энэхүү суаньпан гэдэг нэр сунжран дуудагдсаар соробан болж орж иржээ. Өөрөөр хэлбэл, соробан болон сампин гэдэг нь суаньпан хэмээх хятад нэрний бага зэрэг өөрчлөгдсөн хувилбар, сампин нь Хятадаас Японд таван зуугаад жилийн өмнө буюу XVI зууны эхнээс нэвтрэн орж ирсэн юм. Хятад сампин нь нэг талдаа 5 эрхтэй, нөгөө талдаа 2 эрхтэй байдаг бол япончууд энэхүү суаньпанг боловсронгуй болгон нэг талдаа 4, нөгөө талдаа 1 эрхтэй болгон өөрчилж өнөөгийн боловсронгуй соробанг бий болгосон байна. Орчин үед тооны машин, компьютер зэргийг ашигладаг болсноор хүмүүс ямар нэгэн хэмжээгээр буруу хариугаас бултах, сэтгэн бодох үйл ажиллагаа нь зогсонги байдалд орох, хүн гэдэг сэтгэдэг “амьд организм”-ын өөрөө бодож шийдэх үндсэн чадвар алдагдах гэх мэтээр хүний уураг тархины үйл ажиллагаа сульдан доройтох болсон байна. Ийм учраас Японд соробан сампингийн хичээлийг сургуулиудад сэргээн оруулах болжээ. Хүний сэтгэн бодох, оюун ухааны үйл ажиллагааны үндэс болсон “цээжлэх”, “цээжээр бодох”, “анхаарал төвлөрүүлэх”, “уужуу тайвуу сэтгэх”, “тэвчээртэй байх” зэрэг чадварыг дээшлүүлэн сайжруулахад соробан асар их нөлөө үзүүлдэг. Аль болох бага наснаас нь, өөрөөр хэлбэл, эрдэм мэдлэгийн үндэс тавигдаж байгаа, насан туршийн дадал дүй төлөвшин тогтож байгаа, хүний оюун ухааны үйл ажиллагаа бүрэн тогтмолжоогүй (сэтгэн бодох чадвар уян зөөлөн) үед нь хүүхдүүдэд соробан сампинг зааж эхэлбэл тун үр дүнтэй.
Монголд 5 - 15 насны хүүхдэд соробанг заах нь зохимжтой гэж бид үзэж байна. Насанд хүрэгсэд ч, ялангуяа 50-иас дээш насныхан соробан сампингаар хичээллэвэл ой ухаан муудахаас сэргийлдэг сайн талтай. Япончуудын хэрэглэдэг уламжлалт соробангийн овор хэмжээ нь боломжийн доод хязгаарт тулгасан жижиг байдаг, эрхүүд нь ч жижигхэн. Соробан сампингийн жижиг эрхийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөн тоо бодох нь уураг тархинд сайнаар нөлөөлдөг, хуруу гарын мэдрэмжээр дамжуулан уураг тархины эд эсийн үйл ажиллагаа сульдах, ой ухаан доройтон муудахаас сэргийлдэг билээ.
Соробангаар хичээллэхийн ач холбогдол
Хүүхэд залуус оновчтой сургалтын хөтөлбөрөөр, зөв хичээллэх юм бол:
Жишээ нь: аливаа шийдвэрийг зохих цагт нь гаргаж чаддаг болно, соробангаар хичээллэсэн хүүхэд уураг тархи нь “уян, зөөлөн” болж, тэр нь аливаа шинжлэх ухаанаар хичээллэх сэтгэлгээний хөрс болох буюу өөр бусад шинжлэх ухаан руу шилжин хөрвөх чадварыг эзэмшинэ, гэх мэтээр олон талын ач холбогдолтой билээ.
Монголд соробан сампинг хүүхэд залууст сургах зорилгоор 2008 онд Монголын соробан сампингийн холбоо байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байна. Анх Соёл-Эрдэм сургуульд ажиллаж байсан Ямада багш, Канэтака багш нар Го-гийн холбоонд 2008 оны 5-р сард хүрэлцэн ирж, Го-гийн холбооны тэргүүн Д.Төмөрбаатартай ярилцан, Монголд соробан сампинг танилцуулан дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон юм. Тэр үеэс хойш Ямада багш Сакүра сургууль, 54-р сургууль, Наран сургуулийн сурагчдад соробан сампинг заан, монгол хүүхдүүдийг олон оронтой тоог цээжээр хурдан хугацаанд бодох аргад сургаж эхэлсэн билээ.
Монголын соробан сампингийн холбооны үйл ажиллагааг Японы Элчин сайдын яам, Жайкагийн Монгол дахь салбар, Монгол дахь Япончуудын холбоо дэмжин ажиллаж байна. Мөн түүнчлэн Монголын соробан сампингийн холбоо Японы соробангийн холбоотой хамтран ажиллаж эхлээд байгаа бөгөөд Японоос соробан сампинг тусламжаар авч эхлээд байна.
Монголын соробан сампингийн холбоо 2009 оны 5-р сард Монголын соробангийн анхдугаар олимпиадыг Японы Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан билээ. Монголын соробан сампингийн холбооны багш Т.Ундаръяа Японы соробангийн Яманака скүүл сургуульд суралцан соробангийн 3-р зэргийн шалгалт өгөн тэнцэж, батламж авсан билээ. Мөн түүнчлэн тус холбооны тэргүүн Д.Төмөрбаатар, багш Т.Ундаръяа нар 2011 оны 2-р сард Японы Саппоро хотод зочлон Олон улсын математик соробангийн холбооны Японы хорооны удирдлагуудтай уулзан, багшлах эрхийн сертификат хүлээн авсан байна.
Монголын соробан сампингийн холбооны дэргэдэх “Монгол соробан” дамжаа 2011 оны 5-р сараас 7-р сар хүртэл “Наран” сургууль дээр сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтанд “Наран” сургууль, “Эрэл” сургууль, 23, 33, 21, 2, 93-р сургуулийн сурагчид хамрагдан суралцаж, соробангийн 14-р кюү (зэрэг)-гийн болзлыг хангасан байна. Монголын соробан сампингийн холбооны урилгаар Японы соробангийн сургууль дамжааны холбооны дэд тэргүүн Яманака Коожи тэргүүтэй багш нар 2011 оны 7-р сарын 26-наас Монголд айлчлан монгол хүүхдүүд соробангаар хэрхэн хичээллэж байгааг үзэж сонирхоод, “сургалтын суурь маш зөв тавигдаж байна, монгол хүүхдүүд соробангаар хичээллэн өндөр амжилт гаргах чадвартай юм байна” гэсэн үнэлгээг өгсөн байна.
Монголын соробангийн холбоо цаашид соробангийн сургалт, арга зүйн талаар Японы байгууллагууд сургуулиудын тусламжийг аван үйл ажиллагаагаа улам чанаржуулахаар ажиллаж байна.
Жил бүрийн 11-р сард Монголын соробангийн холбоо, Японы улсын Элчин сайдын яамтай хамтран “Монголын соробан сампингийн олимпиад”-ыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү олимпиадыг Японы соробангийн холбоо, Японы соробангийн сургуулиудын холбоо байнгын дэмжигчээр оролцдог юм.
“Монгол соробан” сургалтын төвийн сурагчид энэхүү олимпиадад тогтмол оролцдог бөгөөд Монголын соробангийн II, III, IV олимпиадад манай сурагчид насны болон зэргийн ангилалд алт, мөнгө, хүрэл медалийг хүртэцгээсэн юм.